Мянга гаруй давтагдашгүй "QR" кодууд түүний цаана мянга гаруй давтагдашгүй "url" буюу холбоосууд дэлхийн дундах алтан говийн түүхийн шаргал хуудсыг дэлхийн хаанаас ч гар утаснаасаа уншуулж үзэж буй нь Эрдэнэдалай нутгаас гаралтай хүн бүрийн үр хүүхдэд ургийн ном мэт чухал өв болон үлдэх болно.
100 жилийн түүхийг нэг номд багтаах боломжгүй. Гэвч бид номдоо 50 гаруй номтой тэнцэх материалуудыг сервер дээрээ байршуулж номын "QR" кодтой холбож өгсөн. Энэ түүх баяжиж цааш тэлэх тусам энэ ном 1000 номтой тэнцэх дата буюу мэдээллийг агуулах байх гэдэгт найдаж байна. Номын серверийн багтаамж хангалттай 10,000 номтой тэнцэх материал оруулах бүрэн боломжтой.
Энэ номд та хэзээ ч мэдээллээ нэмүүлж, өөрчлүүлж болох тул гаргасан ололт, амжилт шинэлэг бүхнээ зураг, текст болгон тэмдэглэж номын редакцруу илгээх боломжтой.