Эрдэнэдалай сумын түүхт 100 жилийн ойн босгон дээр түүний нөр их хөдөлмөрийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН цол тэмдгээр шагнасан байна. Төрийн дээд эрхэм хүндтэй шагнал хүртсэн танд халуун талархал илэрхийлье. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.