Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмын ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Сумын заан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж Аймгийн Арслан, Эрдэнэдалай сумын заан Түдэвдагвын Пэрэнлэйжамц хүчит бөхийн барилдаанд 5 давж аймгийн Начин цолны болзол ханган нутгийн олноо баярлууллаа.
Нутгийн зон олны өмнөөс баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.