Эрдэнэдалай сумын уугуул иргэн Хатанбаатарын Энхжаргал болон Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ж.Бямбасүрэнгээр ахлуулсан баг 2023 оны 07 сарын 10-ны өдөр Монгол улсын хамгийн өндөр цэг Алтай таван богдын Хүйтэн уул (ДТД 4374м), 2023 оны 07 сарын 12-ны өдөр Малчин уул (4050м)-д амжилттай бараалхаж Эрдэнэдалай сумынхаа тугийг мандууллаа.
Та бүхэндээ нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.