Энэ хичээлийн жилд хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор "Хүүхэд хөгжлийн ордон" байгуулагдахаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Мөн "Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар “СҮҮ ХӨТӨЛБӨР”-ийг Дундговь
аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог юм. Сүү хөтөлбөрийн хүрээнд 1-5 ангийн хүүхэд бүр долоо хоногийн хичээлийн 3 өдөр 120 гр сүү ууж эрүүл мэндээ дэмжих боломжтой боллоо.
Та бүхний эрдэмд шамдах зам тань дардан байж, оюунлаг, хүчирхэг Монголыг цогцлоох их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай.