Дундговь аймаг
"Малжуулах төсөл"-д хамрагдсан Эрдэнэдалай сумын 6-р багийн малчин М.Мөнгөншагайд 54 толгой малыг 1-р багийн малчин С.Гантөгсийнхөөс, 5р багийн малчин Ш.Гантөмөрт 53 толгой малыг 5-р багийн малчин П.Баттогтохынхоос тус бүр 5 сая төгрөгөөр авч нийлүүллээ. Мал хүлээн авч, зүслэн нийлүүлэх ажилд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, мэргэжилтэн Б.Амарсайхан, Ч.Үүрцайх, ЗДТГ-н мал эмнэлгийн тархвар зүйч, Т.Машбат, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Өнөрбилэг нар байлцлаа.