Энэ оны хичээлийн жил нь Шинэ бодлого, Шинэ сэргэлт, Шинэ хуулиа гардан авч хэрэгжүүлэн ажиллах түүхэн цаг үеийн гэрч болон ажиллах, багш хүүхдийг үнэлж дүгнэх гүйцэтгэлээр санхүүжих томоохон ажлуудыг эхлүүлсэн жил болж байгаагаараа онцлог юм.
Аймгийн ОНХС-ын 50сая төгрөгний санхүүжилтээр “Хүүхдийн тоглоомын талбай”-г тохижуулж, скаладны гадны талыг болон зам талбайг засаж тохижуулах ажлууд хийгдэж байна.
Энэ
хичээлийн жилд 2 бага,2 дунд,3ахлах,3 бэлтгэл бүлэг нийт 10 бүлэгт 330 хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхээр төлөвлөж хүүхдээ бүртгэж нийт хүүхдийн 85% бүртгүүлээд байна.
Энэ хичээлийн жилд ажиллах багш туслах багш нараа танилцуулая.
Бага А бүлэгт багш Х.Энхмаа туслах багш Ц.Оюунсүрэн
Бага Б бүлэгт багш Р.Энхсаруул туслах багш Ю.Энхчимэг
Дунд А бүлэгт багш Н.Энхчимэг туслах багш Ц.Ганцог
Дунд Б. Бүлэгт багш Р.Дашмаа туслах багш Ц.Солонго
Ахлах А бүлэгт багш Т.Эрдэнэчимэг туслах багш Ц.Мөнхбаяр
Ахлах Б бүлэгт Багш С.Сугир туслах багш Б.Сугиррагчаа
Ахлах В бүлэгт багш О.Оюунчимэг туслах багш Э.Бүжинлхам
Бэлтгэл А бүлэгт багш Б.Чанцал туслах багш Ч.Ганчимэг
Бэлтгэл Б бүлэгт багш Н.Хишигт туслах багш О.Нандинцэцэг
Бэлтгэл В бүлэгт багш Ш.Цэцэгмаа туслах багш Ц.Гэрэлтуяа нар тус тус ажиллах юм.
Нийт багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан албан хаагч Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэж, хүүхэд багачууддаа эрдэмд хөтлөх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.