2022 оны мал тооллогоор 519969 толгой мал тоолуулж, өнгөрсөн оноос 68216 толгойгоор буюу 15,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тэмээ 1239 толгой, адуу 24860 толгой, үхэр 14380 толгой, хонь 254999 толгой, ямаа 224491 толгой тоологдож, мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна.
Монгол улсын хэмжээнд Дундговь аймаг тэмээн сүргийн тоогоор улсад 5 дугаар байр, Эрдэнэдалай сум нийт малын тоогоор улсад 6 дугаар байр эзэллээ.
Хүндхэн өвөл, хаврыг хохирол багатай давж сумын эдийн засгийн гол үндэс болсон мал сүргээ өсгөж, сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг малчдадаа баяр хүргэе. 2022 оны амжилт бүтээлээрээ улс, аймаг, сумын аварга малчнаар тодорсон болон алтан төлийн эзэнд нэр дэвшсэн малчдыг танилцуулж байна. Хөдөлмөрч малчдадаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.