Дундговь аймаг
НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Зуны зугаатай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр бага ангийн багш А.Саруул, Б.Цэрэнжаргал нар тус хөтөлбөрт 3-4-р ангийн 20 сурагчийг хамруулан 07сарын 15-наас 08сарын 12-ныг хүртэл хичээллүүллээ. Тус сургалтын үндсэн сургагч багшаар төв болон Дундговь аймгийн 12 багш, МУБИС-ийн математикийн багш Д.Амартүвшин, монгол хэлний багш Ганболд нарын удирдлага дор амжилттай зохион байгуулж, НҮБ-ын явцын үнэлгээнд хамрагдаж хангалттай сайн үнэлгээ авч цаашид хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сургалтыг явуулахад дэмжлэг болгож сургалтын хичээлийн самбар 1, суралцагчийн ширээ, сандал өгч тулгамдсан асуудлыг шийдвэрлэн хамтран ажилласан.