Дундговь аймаг
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул иргэн Монгол Улсын Анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор Базарын Гомбын үр хүүхэд, ач зээ төрөл садан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар Эрдэнэдалай сумын дотуур байрны хүүхдийн хөгжил төлөвшил сурах үйлд зориулж хүүхэд хөгжлийн өргөөнд сурах бичиг, хүүхдийн хөлөгт тоглоом, дардас, 42инч телевизор, принтер, суурин компьютер зэрэг тоног төхөөрөмж, ном, гарын авлага хэрэглэгдэхүүн хандивлалаа. Сургуулийн захиргаанаас Доктор Базарын Гомбын үр хүүхэд, ач зээ нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.