Дундговь аймаг
“Үндэсний номын баяр 2023” - Хүүхэд бүр уншигч уриатайгаар 9 сарын 13-ны өдөр 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулан Алтан гадас одонт бага ангийн багш Б.Баярцэнгэл, бага ангийн багш Ц.Ууганням багшийн хариуцсан “Бага ангийн кабинет”-аас зохион байгууллаа. Үйл ажиллагаанд оролцсон 300 гаруй оролцогчид Ардын аман зохиол, Яруу найраг, Хүүхдийн зохиол, Үлгэрийн ертөнц, Танин мэдэхүйн гэсэн 5 өртөөгөөр аялан өөрсдийн уншиж мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, номын худалдаа, ном солилцоо хийлээ. Оролцогчдын дотроос 20 гаруй сурагчид мэдлэг оюунаараа чадварлаг авхаалжтай оролцсоныг ном, талархлаар урамшууллаа.Үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж тусалсан технологийн багш Б.Ууганмаа, зургийн багш Б.Төрбат, сургалтын менежер Ц Гантуяа, ангиа зохион байгуулж оролцуулсан бага ангийн багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлж нийт багш сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.