Дундговь аймаг
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хөнгөн атлетикийн спортын Олон Улсын хэмжээний мастер, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт багш Р.Дэндэвийн нэрэмжилт сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн төрлөөр 09 сарын 23-24ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг тэмцээний төрлүүд 19-30 нас, 30 дээш насны 2 ангилалаар явагдаж нийт 19 төгсөлтийн 200 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээний 30 дээш насны төрөлд:
Эрэгтэй: 1-р байр – 2007 оны төгсөлт
2-р байр – 2003 оны төгсөлт
3-р байр – 2004 оны төгсөлт
Эмэгтэй:
1-р байр – Багш нар
2-р байр – 2011 оны төгсөлт
3-р байр – 2012 оны төгсөлт
Тэмцээний 19-30 насны төрөлд:
Эрэгтэй: 1-р байр – 2016 оны төгсөлт
2-р байр – 2010 оны төгсөлт
3-р байр – 2018 оны төгсөлт
Эмэгтэй: 1-р байр – 2017 оны төгсөлт
2-р байр – 2013 оны төгсөлт
3-р байр – 2016 оны төгсөлт нийт багийн дүнгээр Р.Дэндэв багшийн шилдэгийн шилдэг төгсөлт, дурсамж цомыг 2016 оны төгсөлтийн баг хамт олон шалгарлаа.