Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Мэдээ

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.


"Ахмадын баяр 2023” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд сумын 1-7 багийн 200 орчим ахмад настан хамрагдаж, буухиа тэмцээн, софт волейбол тоглон шилдгүүдээ тодрууллах.
Буухиа тэмцээн:
1-р байр Сангийндалай баг,
2-р байр Рашаант баг,
3-р байр Өнгөт баг,
Софт волейбол:
1-р байр Өнгөт багийн Г.Мягмар ахлагтай баг,
2-р байр Рашаант багийн С.Мөнхбаатар ахлагчтай баг,
3-р байрыг Өвөр-Угтаал багийн Б.Сугар ахлагчтай баг тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн тус арга хэмжээнд ахмадууд өөрсдийн гараар хийсэн гар урлал, оёмол, сүлжмэл, цагаан идээ, хүнсний ногоогоор үзэсгэлэн худалдаа гаргалаа.
​Сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан ахмадуудад яам болон аймаг сумын шагналыг ИТХ-ын дарга Н.Чулуун, Засаг дарга Б.Лхагвамандал нар гардуулж, баяр хүргэлээ.
-ХАА-н тэргүүгүүний ажилтан цол тэмдгээр Д.Адъяадорж,
-Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ц.Чулуунбат,
-Сумын “Хүндэт тэмдэг”-ээр Д.Дэлгэр, Ю.Цацрал, Х.Нарантуяа нар,
-Сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ц.Баръяа, Д.Насанбаяр, Г.Цэрмаа, Д.Жаргалсайхан, С.Уранчимэг, Б.Алтангэрэл, Д.Цэрэн-Иш, Ц.Отгонсүрэн нар тус тус шагнагдсан юм.
Мөн 70, 80-аас дээш настай 45 ахмад настанд Эрдэнэдалай сум байгуулагдсаны 100 жилийн ойн медаль, гарын бэлгийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Нийт ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлье.



Их уншсан

ХОРОГДСОН МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ЭРДЭНЭБАТЫН ДАШ ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЛЭЭ

БАЙГУУЛЛАГЫН БОЛОН БАГШИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭРДМИЙН БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЭРДЭНЭДАЛАЙН ЗАЛУУЧУУД ОРОЛЦЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2024

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭН БАТ-ЭРДЭНИЙН ДАВААХҮҮ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 100 ОНОО АВЛАА