Тэмдэглэлт өдрийн хүрээнд Монгол улсын шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын төвийн гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд иргэд эвдрэл гэмтэлтэй пийшин зуух ашигласан, цахилгааны утсыг газарт булаагүй, хамгаалалтын бүрхүүлгүй ил дамжуулсан, эвдрэл гэмтэлтэй уртасгагч залгуур ашигладаг, цахилгаан утасны холболтыг шаардлагын дагуу хийгээгүй, ил задгай үнс нурам асгасан, шар өвс, малын тэжээл, ногоон өвсийг зориулалтын бусаар их хэмжээгээр хадгалсан, гэр хоорондын галын аюулгүй зай хэмжээг 5 метрээс дээш байхыг зөрчсөн зэрэг зөрчил дутагдал илэрч байна.
Дээрх зөрчлүүд нь гал түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж, таны амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах үндсэн шалтгаан тул та алба хаагчдын өгсөн зөвлөмжийг дагаж илэрсэн зөрчил дутагдлаа яаралтай арилгахыг анхааруулж байна.