Дундговь аймаг
Ахлах А бүлгийн хүүхдүүд "АЛТАН НАМАР" сэдэвт аялал хийж ахмад багш Н.Мүнсэлийнд очин нэг өдрийн зугаалга хөгжилтэй, зугаатай байлаа. Багш хүүхдүүд ахмад багшаас их зүйлийг мэдэж, төрөл бүрийн жимс, хүнсний ногоо , цагаа идээ болох айраг, сүү, өрөм,ааруул зэргээр дайлуулж яаж боловсруулдаг талаар харилцан ярилцаж хүүхдүүдэд уламжлалт цагаан идээний ёс заншил зэргээс танилцууллаа. Хүүхдүүд замдаа үсчин хүний мэргэжлийн талаар мэдэн юу хийдгийг үзэж танилцлаа. Хүүхдүүдийг маань баярлуулан сайн үйл хийсэн багш Н.Мүнсэл, үсчин Ж.Тулга нартаа маш их баярлалаа.