Дундговь аймаг
Тус багийн анхны даргаар Х.Жигжид,намын хэсгийн даргаар Ч.Жадамба багийн аж ахуй М.Лхамсүрэн ,худалдааны агент Н.Гэрэл цэвэрлэгч галчаар Цэвэлсүрэн нарын ажилчин албан хаагчидтайгаар үүсэн байгуулагдаж байсан 67 жилийн түүхтэй баг юм.
Улмаар Хөдөө Аж Ахуйг хөгжүүлэн бэхжүүлэх ,нэгдэн нягтарч нэгдэлжих их бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхлэсэн юм. Номгон сумын “Соёл” нэгдэл,Цогтчандмань сумын “Оргил” нэгдэл ,Эрдэнэдалай сумын “Хөгжил “ нэгдлийн гишүүдээс бүрэлдэн тогтсон хөдөлмөрийн хамт олон бэхжин 358 хүн амтай 17,8 мянган толгой малтай өргөжин хөгжижээ.
Улмаар Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор удирдлагын арга хэмжээг хөдөлмөрчдөд ойртуулах зорилгоор бригадад баг байгуулж багийн даргаар Цэрэндоржийн Цэвээн-ойровыг сонгон баталж ажиллуулсан байна.
Баг дотроо малаа төрөлжүүлэх хэсэг байгуулж тэмээний хэсгийн даргаар Цахайн Сумъяаг адууны хэсгийн даргаар Жамбын Балжирыг бог малын хэсгээр Гонгорөлзийт Доржийг тус тус томилон ажиллуулж худаг гаргах, хороо барих ажилд хөдөлмөрчдийг татан оролцуулж хамтын хүчийг нэгтгэн улс ардын аж ахуйн төлөвлөгөөг хангаж биелүүлдэг байв.
Социалист хөдөлмөрийн төлөө бригадыг Б.Ринчин , Д.Шархүү, Цэвээндаш нарын санаачлагаар байгуулж мандатаа авч хамт олны идэвхийг сэргээж авсан амлалтаа давуулан биелүүлж ирсэн юм. Луусаас Натар, Цагаановоогоос Дашийн Пүрэв,Эрдэнэдалайгаас Гөлөгийн Дэндэв, Цэрмаа ,Цогтчандманы Должин Натар Дэлгэрхангайгаас Халтарын Жигжид , Цэндийн Нацаг,Мөнхийн Бурмаа, Ц.Банзрагч нарын өвөг дээдсийн минь бий болгосон аж ахуй өргөжин тэлж гал голомт бадамлан мандаж тэдний үр хүүхэд ач зээ төрөл төрөгсөд нь уламжлан залгаж өнөөгийн ардчилсан нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж байна. Багийн нутаг дэвсгэрт байдаг байгалийн үзэсгэлэнт газар Хунгацын ам,Амбага овоо, Тарималын агуй,Цавчирын жасын туурь, Бурхан шар хадын булш, Рашаант,Бэлгэхийн бичигт хад зэрэг түүх дурсгалын газартай таана, хөмүүл,агь ганга,хазаар, ерхөг,бут дэрс гэх мэт ургамалтай.
Тус багийн үе үеийн бригад багийн дарга нар:
Х.Жигжид, Ц.Халтар, Ч.Цэрэндорж, Х.Содном, Д.Хүрэнбанди, С.Осор, Т.Шарав-осор, М.Цэвэгмид, Ж.Бямбаа, Ц.Лувсанбалдан, М.Шууванз, Ч.Жадамбаа, Н.Цэрэнбат, С.Бүд, Д.Баатар, Б.Сугир, Б.Цэдэв, Г.Лхамдорж, Д.Цэдэнраш, Л.Батсүрэн, Т.Энхтөр, Б.Балдандорж нар ажиллаж байсан.Нябо тоо бүртгэгчээр Ц.Хүрэлбат ,Б.Даваадорж нар багийн хүний эмчээр Т.Янжинлхам, Д.Цэндсүрэн, Ц.Түмэндэмбэрэл малын эмчээр Хүрэнбанди, Ц.Пунсал, Ц.Дашзэгвэ нар ажиллаж байжээ.
Д.Цогбадрах багийн даргаар 2005-оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.
Одоогийн байдлаар тус баг нь 200 өрхтэй 673 хүн амтай 66,4 мянган толгой малтай томоохон баг болон хөгжөөд байна.
Тус багийн түүхэн энэ хугацаанд АУ-ны доктор -1,Хууль зүйн ухааны доктор -1, Дэслэгч генарал -1 ,Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой -2 ,Алтан гадас одонтой -8,Хөдөлмөрийн хүндэт медальтай-6,ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр -32 улсын алдарт уяач -1,Улсын аварга малчин -1, Аймгийн аварга малчин-10, аймгийн алдарт уяач-4,сумын алдарт уяач -17 ,сумын мэнд сүрэгтэн ,сумын аварга малчид 100 гаруй төрөн гараад байна.