Дундговь аймаг
Аймгийн төвөөс 147 км, сумын төвөөс 32 км-т оршдог.
Баруун урд талаараа өөрийн аймгийн Сайхановоо сумтай, баруун талаараа Өвөрхангай аймгийн Сант сумтай, хойд талаараа Баян-Өндөр сумтай хил залгаа оршдог.
227 өрх, 748 хүн амтай 83,966 мянган толгой малтай, багийн Засаг дарга , хүний эмч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж буй мал аж ахуйн томоохон багийн нэг юм.
Анхны бригадын даргаар Ц.Лувсанбалдан ажиллаж байсан үргэлжлүүлэн Л.Банди, Н.Зундуй, Б.Гомбо, Т.Шарав-Осор, С.Рэнцэндорж,А.Дашдаваа, Б.Гомбо, Б.Мянганбаатар, Д.Цэдэнраш, нар ажиллаж байсан.
1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаж баг хороог Засаг захиргааны анхан шатны нэгж болгон хуульчлан тогтоож өгсөнөөр Өнгөт баг 2 багтай болж 2-р багийн даргаар Д.Цэдэнраш, Д.Баатар , 1-р багийн даргаар С.Санжаадамба нар ажиллаж байсан.
1994 оноос 1 баг болж даргаар нь С.Санжаадамба ажиллан 2004 оноос өнөөг хүртэл Н.Гансүх багийн Засаг даргаар ажиллаж байна.
Тус багт тоо бүртгэгчээр Б.Гомбо, О.Чулуунбат , Ш.Нацагдорж , С.Дугуйцагаан , Ж.Буд , Г.Адъадорж , Дарамбазар , С.Пүрэвдорж , Д.Нэргүй , С.Мягмар, Г.Зундуй нар,
Агентаар: Д.Галсан, П.Намжил, Г.Зинэ , Р.Бандихүү , Д.Гантуяа нар,
Түүхий эд бэлтгэлийн салбарын эрхлэгчээр: Г.Зинэ , П.Дамдин , Н.Шагдар , Н.Гансүх , Д.Гантуяа нар,
Аж ахуйгаар: Р.Дамдингомбо , М.Норовсамбуу , С.Банди , Ч.Лантуу , Г.Зундуй , нар,
Малын эмчээр: В.Цэдэв , У.Ёндонсамбуу , Сумъяа , Цэрмаа , н.Галя , Н.Цэрэнбат , Жагварал , Д.Хасбазар , Ц.Пунсал , Ц.Цэсэм , С.Оюунтунгалаг , Оюунбилэг , Г.Отгонсүрэн нар
Хүний эмчээр: Пүрэвжав , С.Рэнчиндорж , Г.Сугир , Н.Пунцагдаш , Д.Нямаа нар
Мал зүйчээр Маньхүү , Ц.Сугирдорж , Чадраабал , Ц.Ичинноров , Д.Сэлэнгээ нар
Өнгөт баг нь 3 жилийн бага сургуультай сургуулийн захирлаар: Сэрвэрээ , Шараа
Багшаар: Гарамханд , Отгонсүх , Дагва , Базардарь , Дэжид
Аж ахуйгаар: Ш.Жанлав цэвэрлэгчээр Д.Цэвээн нар ажиллаж байсан ба сонин зөөгч , хэсгийн ахлагч гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан байна.
Тус багийн нутаг дэвсгэрт Өнгөт могойтын рашаан, Элгэний рашаан, Цагаан толгойн рашаан зэрэг рашаан устай Буур шар хад , Үнэгт уул , Суудал хад зэрэг түүхийн дурсгалт газар нутагтай Эргэнэгийн говь , Элгэн зэгэстий , Цохио задгайт , Бүгий модон , Шар хүнхий , Булгийн цагаан овоо, Гашууны хөндий , Дэлгэр булаг зэрэг өвс ургамал тэгширсэн сайхан нутаг юм.Энэ нутгаас алдар цуутай хүчит бөхчүүд олноор төрөн гарсан нь бөхийн өлгий нутаг хэмээн алдаршсан нутаг юм.
Багаас төрөн гарсан алдартангууд
Түшээт хан аймгийн говь түшээ гүний хошууны Алдарт бөх хошууны давхар заан цолтой жаал Соном
· Монгол улсын өсөх идэр начин Будын Чинзориг
· Монгол улсын начин Эрдэнэбатын Даш
· Аймгийн арслан Сүхийн Дэмбэрэл
· Цэргийн хурц арслан Дамбын Банзрагч
· Аймгийн арслан Цэрэндоржийн Молдой
· Цэргийн арслан Жадамбын Санжаасүрэн
· Аймгийн хурц арслан Горын Батсүмбэр
· Аймгийн хурц арслан Дэлгэрийн Баатарсүх
· Аймгийн арслан Будын Болдбаатар
· Монгол улсын аварга , сайн малчид
· Балдангийн Гончигзав Монгол улсын сайн малчин
· Самбаагийн Дугуйцагаан 1988 онд Монгол улсын аварга малчин
· Дамбажамцын Дуламсүрэн 2005 онд Монгол улсын сайн малчин
· Дамбажамцын Ганхуяг 2015 онд Монгол улсын аварга малчин
· Монгол улсын зөвлөх мал зүйч монголын мал аж ахуйн акдемийн хүндэт професор аймгийн алдарт уяач Жамцын Очир
· Монгол улсын гавъяат барилгачин Гомбын Мягмар
· Монгол улсын урлагын гавъяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуяг
· Монгол улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцсон малчид Шаалагийн Сүрэн
· Монгол улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцсон малчид Норовын Самдан
· Дэлхийн шатрын холбооны мастер улсын 2-удаагийн аварга Пүрэвийн Төмөрбаатар шатрындэлхийн олимпиодод 4 удаа оролцож , дэлхийн оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа , Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцохдоо 2 удаа алтан медал , 3 удаа шагналт байранд шалгарч байсан байна.
·