САНГИЙНДАЛАЙ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
1942 онд Дундговь аймаг, Өмнөговь, Төв аймгаас тасарч байгуулагдахад
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нэгдүгээр баг гэж нэрлэгдсэн.
- 1950 оноос багийн даргаар Дашийн Буд (Жаал), ахлах ухуулагчаар П.
Дондов, Ч. Цэрэндорж,Э. Лувсанбалдан зэрэг албан хаагчид ажиллаж байгаад
Пагамын Дондов 1956 оноос "Хөгжил" нэгдэл байгуулж 16 өрхтэй тасраад, 1959
онд нийтээр нэгдэлжих хөдөлгөөнд орж, 1960 оноос Сангийндалай бригад гэж
байгуулагдаж даргаар нь Балжиннямын Адьяабазар, хэсгийн ахлагчаар Хувийн
Цэрэндорж, Давгадоржийн Жамганбазар нар ажиллаж байжээ.
- 1962 оны арван хоёрдугаар сард татан буугдаж 1969 онд дахин бригад
байгуулагдснаас хойш даргаар нь Б. Адьяабазар, С. Рэнцэндорж, Г. Дагдан, Ц.
Ичинноров, Ө. Ширнэн, Б. Мянганбаатар, Ө. Тэгшжаргал, Г. Энхтөр, Д.
Алтангэрэл, Ц.Доржгочоо нар, тоо бүртгэгчээр С. Норжмоо, Ц. Лувсанбалдан, Н.
Бадарчин, Л. Мөнхчулуун, С. Буд, Г. Надмид, Б. Даваадорж нар, малын эмчээр Б.
Пүрэв, Ш. Цээтаяа, Д. Хүрэнбанди, мал зүйчээр Г. Дагдан, Ц. Ичинноров, Х.
Маньхүү хүний эмчээр П. Нарантуяа, Ш. Гэрэл нар ажиллаж байв.
- 1984 оноос Сангийндалай үржлийн ферм болон зохион байгуулагдаж 1992
онд татан буугдан, Эрдэнэдалай сумын зургаадугаар баг болж зохион
байгуулагдсан.
Багийн засаг даргаар Ц. Алтангэрэл, Ц. Доржгочоо, Ч. Пүрэвсүрэн, Б.
Жавхлан, Ц. Ган-Өлзий, Ж. Өлзийжаргал , Багийн туслахаар 2001-2003 онуудад
Б. Амарсайхан, 2012 онд Б. Жавхлан нар ажиллаж байсан.
Багийн хүний эмчээр Т. Хандмаа, М. Уртнасан ажиллаж байна.
Сангийндалай баг нь Өвөр-Угтаалын цагаан давсаараа алдартай,
Шороотын хужир, Гашууны хужир, Сүүжийн билүүн чулуу, Хөөтийн цагаан шороо
гэсэн байгалийн баялагтай, түүхэн дурсгалт тахилгат хайрхан Өлзийсүмбэрэл
тахилгат овоо, Төгрөгийн овоо, Авдрантын овоо, Хаяагийн хонгор, Хялар хатны
булш зэрэг газруудтай.
Сангийндалай багаас Улсын сайн малчин Г. Риймэд, М. Бямба, Б. Дэжид,
нарын өмнөх үеийн ахмад сайчуудын залгамж халаа Б. Цэндбаяр, О. Мөнхбат ,
Аймгийн сайн малчин Д. Шаравнямбуу, Ч. Ишгэнхүү, Б. Батсайхан, Д. Батхишиг,
Ш. Батсүх, Б. Төмөр, С. Сайнбаяр, сумын сайн малчин О. Тамир, Д, Төрмөнх, О.
Мөнхулга,С. Мөнхөө, С. Нармандах, Г. Энхбаяр, П. Уламбаяр нарын сайн малчид
төрөн гарсан.
Аймгийн алдарт уяач О. Мөнхбат, О, Мөнхтулга, Д. Ганбат, Д. Батхишиг, Б.
Бямбажав нарын хурдан хүлгүүдтэй уяачидтай.
Багийн газар нутаг нь сумын төвийн эргэн тойрон байршилтай хөдөөгийн 5
багтай хил залгадаг. Сумын газар нутгийн 18,1 хувийг эзэлдэг 125,985,7 га нутаг
дэвсгэртэй, 276 өрх, 918 хүн амтай, 77329 толгой малтай.