Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Ил тод байдал

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023

Малчин иргэдийн хоорондын туршлага солилцох хуваалцах тэдэнд бусад аймаг сумын хөдөө аж ахуйн салбарт давуу талыг бий болгож буй шинэлэг санааг судлуулах, таниулах, нутагшуулах, ХАА-н салбарт мөрдөгдөж буй хууль журам төрөөс мал аж ахуйн талаар мэргэжлийн багш сургагчаар лекц уншуулж мэдлэгийн хүрээг нэмэх, орон нутгийн боломж давуу талыг ашиглан хэрэглэгчийн таашаалд нийцсэн бахархал болохуйц чанар сайтай өрсөлдөх чадвар бүхий бренд шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, уйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилах, түншлэгч, түүхий эд бэлтгэгчээ олох, шилмэл малыг сурталчилан таниулах, адуутай нутгийн бренд айргийг алдаршуулах цаашлаад зах зээлд борлуулах нөхцөл боломжоор хангахад зөвөлгөөний зорилго оршино.

Зөвөлгөөнд урилгаар УИХ-н гишүүн асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор,  профессор Н.Тогтох, гавъяат мал зүйч Ж.Очир, ахмад мал зүйч Ө.Лхагвасүрэн, Говийн шим төслийн сургагч Хансүм нар оролцож сургалт, илтгэл тавилаа.

Уг зөвөлгөөнөөр “Шилдэг малчны бүлэг шалгаруулах” жилийн аяны хэлэлцүүллэгийг Засаг дарга Б.Лхагвамандал хийлээ.Тус аяны хүрээнд малчид бүлэг болон хамтран ажиллах, бэлчээр хамгаалах, мал сүргийг эрүүл байлгах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 12 шалгуур үзүүлэлт бүхий аяны төслийг хэлэлцүүлж малчдын санал сэтгэгдлийг тусган 108 малчны саналаар төслийг батлан БИНХ-р танилцуулж малчдын бүлэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Сумын бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 1, шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн 2, шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн 2, хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, шилдэг гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн 1, шилмэл хээлтүүлэгчийг төрөл тус бүрээр тэргүүн, дэд байрыг эзлүүлэн алт, мөнгөн медаль батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.