Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Мэдээ

“ЭРДЭНЭДАЛАЙ ТҮНШЛЭЛ-2023”, “ГОЙД АШИГ ШИМТ ХЭЭЛТҮҮЛЭГЧ” , “АЙРАГНЫ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Уг арга хэмжээнд 7 багийн нийт 200-аад малчид, иргэд оролцлоо. Үзэсгэлэн худалдааг 5 төрлөөр зохион байгуулсан.

Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч төрөлд 15 оролцогч  оролцсоноос

6-р багийн малчин П.Гандолгор 1-р байр

6-р багийн малчин Б.Мөнхжаргал 2-р байр

Тусгай байр: 5 дугаар багийн  малчин  Б.Уянга

                      1 дүгээр багийн малчин Ц.Отгонжаргал

                       5 дугаар багийн малчин Д.Баярмаа нар шалгарсан.

   


Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн төрөлд

7-р багийн иргэн Х.Нарантуяа, 6-р багийн иргэн П.Гандолгор шалгарсан.

Хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч төрөлд

Талх, нарийн боов үйлдвэрлэл  Б.Оюунтуяа, Хоол үйлдвэрлэл Ц.Эрдэнэцэцэг шалгарсан.

Бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр 2-р багийн Б.Хандсүрэн цагаан идээ төрлөөр шалгарсан.

Багуудын дунд: Дэмбээ тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/, Айраг уух тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй/, Хамгийн сайхан айрагтай өрх шалгаруулах, Талын хуруу барих, Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж шалгаруулсан.

Дэмбээ тэмцээн эрэгтэй- Ц.Цэрэнжамц 4-р баг, А.Гэрэлбаатар 1-р баг

Дэмбээ тэмцээн эмэгтэй – Б.Эрдэнэчимэг 6-р баг, Б.Цэрэндолгор 4-р баг

   

            Айраг уух тэмцээнд /1 минутанд/  эрэгтэй- М.Цэрэнпунцаг 5-р баг 2 л айраг, Д.Баянмөнх 3-р баг 1,9 л айраг, Эмэгтэй Б.Туул 2-р баг 1,850 л айраг, Б.Энхжаргал 5-р баг 1,8 л айраг ууж шалгарсан.

   

             Талын хуруу барих тэмцээнд Цавчир баг тэргүүлж, Рашаант баг 2т орсон амжилт үзүүлсэн.

   

              Хамгийн сайхан айрагтай өрх шалгаруулахад  22 айлын  айргийг кодлон авч шалгаруулсан. Г.Бямбадорж 1-р баг 26 оноо, Ц.Гантөгс 2-р баг 23 оноо, Ю.Батжаргал 3-р баг 22 оноогоор тус тус шалгарсан.

   

Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнд 5-р баг Ө.Батсуурь, Э.Даваасүрэн, 5-р баг Г.Жаргалсайхан, О.Отгонсувд нар тэргүүлсэн.

   

Гойд ашиг шимт хээлтүүлэгч-2023 шалгаруулалт

            Гойд ашиг шимт хээлтүүлэгч 2023 хуц төрөлд 2-р багийн малчин Ц.Эрдэнэбатын шар халзан, 5-р багийн малчин Л.Өсөхбаярын халзан, гойд ашиг шимт ухнаар 1-р багийн малчин Ж. Энхтайваны хар ухна шалгарлаа.

   

        Шилдэг азаргаар 4-р багийн иргэн Г.Намжилдоржийн хул, Ж.Хатанбаатарын саарал шалгарлаа.

   

       Шилдэг бухаар 6-р багийн малчин Н.Гансүхийн алаг, 4-р багийн малчин И.Есүхэйн цагаан толгойт шалгарлаа.

   

          Үзэсгэлэн худалдаа, Гойд ашиг шимт хээлтүүлэгч, Айрагны баяр арга хэмжээнд оролцсон оролцоогоор 5 дугаар баг “ШИЛДЭГ БАГ” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Их уншсан

ХОРОГДСОН МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ЭРДЭНЭБАТЫН ДАШ ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЛЭЭ

БАЙГУУЛЛАГЫН БОЛОН БАГШИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭРДМИЙН БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЭРДЭНЭДАЛАЙН ЗАЛУУЧУУД ОРОЛЦЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2024

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭН БАТ-ЭРДЭНИЙН ДАВААХҮҮ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 100 ОНОО АВЛАА