СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Бэлтгэл бүлгийн багш Н.Хишигт, Б.Чанцал, Ш.Цэцэгмаа нар сургалтад хамрагдлаа.
Багшид сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хүүхдийг сургуульд
амжилттай бэлтгэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн багш нарт зориулсан цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
Сургалт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. ️Сургалтад нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 2205 багш хамрагдаж байна.
Оролцогчид цахим хэлбэрээр суралцаж, сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх юм.
Судалгааны үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулан боловсруулсан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном, багшид шинэ санаа өгөх, багш, хүүхдийн хамтын хөгжлийг дэмжсэн, тэдний бүтээлч үйлээр баяжигдан ашиглах боломжтой сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмжийг бэлтгэл бүлгийн багш нарт сургалтын дараа хүргэх юм.