Зөвлөгөөнд Монголын тогооч нарын холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Политехникийн коллеж хамтран оролцож, зөвлөгөөнөөр салбарын ажилчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргасан байна.
Эрдэнэдалай сумыг төлөөлөн Хүүхдийн цэцэрлэг-3, Ерөнхий боловсролын сургууль-2, Мон хар бор сувилал-2, Эрүүл мэндийн төв-1, Хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, Мэргэжилтэн-1 нийт 10 хүний бүрэлдэхүүн зөвлөгөөнд оролцлоо. Хүүхдийн цэцэрлэгийн тогооч Э.Эрдэнэцэцэг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдлаа.