Дундговь аймгийн баруун бүсийн сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хамтдаа хөгжье" бага чуулганд Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумдын хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн оролцож, сургалт мэдээлэл, хэлэлцүүлэгт оролцов.
Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Их үйлсийн бүтээмж” ХХК хамтран “Өсөх
хандлага” хувь хүний хөгжил, суурь мэдлэг олгох сертификаттай сургалт, “Асуудлаас боломж” хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 иргэн цагаан идээ, эсгий урлал, хялгасан эдлэл, шүрэн урлал, монгол дээл хувцас, тэмээний ноосон хувцасны үзэсгэлэн худалдаа гаргаж, харилцан туршлага солилцсон.
Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч О.Доржханд 21 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын хөдөлмөрийн биржийн мэргэжилтнүүд оролцогчдод ганцаарчилсан зөвлөгөө өгч, “Хос хангай өлзийт” ХХК ортопед болон тусгай хэрэгсэл олгож үйлчиллээ.
“Хамтдаа хөгжье” бага чуулганы спортын тэмцээний
Суугаа волейболын төрөлд:
1-р байр - Эрдэнэдалай сум
2-р байр - Дэлгэрхангай сум
3-р байр - Хулд сум
Даамны эрэгтэй төрөлд:
1-р байр - Эрдэнэдалай сумын иргэн Р.Энхбаяр
2-р байр - Дэлгэрхангай сумын иргэн Ц.Бат-Өлзий
Даамны эмэгтэй төрөлд:
1-р байр - Сайнцагаан сумын иргэн Б.Гантуяа
2-р байр - Хулд сумын иргэн О.Саранчимэг нар тус тус эзэлжээ.