Дундговь аймаг
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрт цэцэрлэгийн арга зүйч хамрагдлаа. Сургалтаар багш нарт бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын цогц хөгжлийг дэмжих гэр бүлд суурилсан сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготойгоор “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт” зохион байгуулагдлаа.