Хэлэлцүүлэгийх үеэр Эрдэнэдалай сумын төвийн шинэчлэлийн Ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч “Сонголт дизайн” ХХК-ны захирал Сумхүү “Энэхүү төлөвлөгөөг сумын ард иргэдийг
оролцуулан, олон дахин хэлэлцэж сумын төвийн айл бүрээр орж зөвшилцөж хийсэн тул ард иргэдийн санаа сэтгэлд нийцсэн, сумын алс хэтийн хөгжлийн төлвийг харгалзсан, бодит байдалд үндэслэсэн төлөвлөгөө болж чадсан” гэдгийг онцоллоо.
Мөн Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Эрдэнэдалай сумын Засаг дарга Лхагвамандал сум орныхоо хөгжлийн төлөө санаачилгатай ажиллаж байгааг сайшааж Соёлын төвийн хэрэгцээнд ЛЕД дэлгэц авах, суманд арьс шир боловсруулах жижиг үйлдвэрийн төхөөрөмж олгох ажил шийдэгдэж байгааг мэдэгдсэн бол ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Сонгогчдийн эрх, үүрэг, хариуцлага, тус сумаас иргэдийн итгэл хүлэээн аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэж манлайлж байгааг онцоллоо.
Хэлэлцүүлэгт иргэдийн санал:
Өнгөт багийн Засаг дарга Н.Гансүх: Алслагдсан нутгийг гар утасны сүлжээнд оруулж чадаагүй байж цахимжилт, цахим гарын үсэг гэж хөдөөгийн малчид, иргэдийн хувьд хэрэглэх нь байтугай ойлгох ч үгүй юмаар дарамтлах нь эртэдсэн ажил шиг санагдаж байна. Орлого нэмэгдүүлж өрнөөс салгах нэг арга нь мал аж ахуйн бүтээгдэхүүүнийг боловсруулах үйлдвэрийг суманд байгуулах явдал юм.
Эрдэнэдалай миний нутаг ТББ-н тэргүүн Я.Бат-Өлзий: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг таарч тохирох ажлын байраар хангах, жижиг ажил, үйлдвэрлэл эрхлүүлэх.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Энхмаа: Ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах тал дээр бодлого болгон ажиллах, өнөөдөр бид өрнөөс салах тухай, өрийн дарамтын тухай ярьж хэлэлцэж байна. Бид өрний тухай биш баян Монголын тухай, Баян Дундговь, Баян Эрдэнэдалайн тухай ярих цаг ирнэ гэдэг итгэлтэй байна зэргээр иргэд санал бодлоо илэрхийллээ.