16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй сурагчийн төлөөлөл болгож 11 сурагчид Батламж, гарын бэлэг гардууллаа.
Иргэний андгай өргөж буй дүү нартаа ая дууны мэнд хүргэсэн Ж.Түвшинбаатар, Э.Отгондорж, найзууддаа амжилт хүсэн 16 нас дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн Х.Маралмаа нартаа талархал илэрхийлье.
Хамтран зохион байгуулсан Иргэдийн төлөөлөгчийн хурал, Улсын бүртгэлийн хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.