Дундговь аймаг
Энэ жилийн ХДХВ/ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдрөөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэлтэй хамтран 10-12 дугаар ангийн сурагчдын дунд "Дэвжээ" тэмцээнийг зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнд 5 бүлгийн 62 сурагч оролцлоо. Дэвжээ тэмцээнд нэгдүгээр байрыг Цолмон багштай 11а, хоёрдугаар байрыг Болормаа багштай 11в анги, гуравдугаар байрыг Ууганцэцэг багштай 12в анги тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Б.Бүрэнжаргал хүргэлээ. Хамтран ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэл, анги хамт олноо удирдан чиглүүлж оролцсон анги удирдсан багш нар, цаг заваа гаргаж идэвхи зүтгэлтэй оролцсон СУРАГЧ нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.