Дундговь аймаг
Тус хэлэлцүүлэгт УИХ-н гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Батсүхийн Саранчимэг, Судлаач, шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэбаатар, Хөгжлийн бодлогын судлаач, доктор Г.Сувдаа, МАА эрдэм шинжилгээний хүрээлэнгийн, бэлчээр тэжээлийн салбарын судлаач доктор Ц.Дэжидмаа, НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажилтан А.Золзаяа нар хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна.Иргэдээс бэлчээрийг талхалж буй оготныг хэрхэн устгах, иргэдэд заавар зөвлөгөө өгч болох эсэх талаар тодруулахад шувууны суулт болоод оготнын хорыг зориулалтын аргаар цацах зэрэг зүйлсийг хэлэлцэж малын түүхий эдийг боловсруулах, өндөр үнээр борлуулах тал дээр түлхүү ажиллавал иргэд малаа хэт их өсгөхгүйгээс гадна бэлчээрийн доройтол багасах боломжтой талаар иргэд санал солилцлоо.