Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох түншлэл тогтоох зорилгоор 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-д тус суманд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон худалдагч нар идэвхтэй хамрагдлаа.
Тус зөвлөгөөнөөр:
- Үйлдвэр; худалдааны тэргүүний ажилтнаар "Гэрэлт шагай" ХХК Б.Мөнхтуул; "Далайн Дэвжих Аривжих" ХХК С.Төгөлдөр; - Аймгийн Засаг даргын жуух бичгээр "Бодьцог Хангай" хоршоо О.Бадамлянхуа нар шагнагдсан.
- Бизнесийн шилдэг байгууллага "Гэрэлт шагай" ХХК нар шалгарлаа.