Аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжаар 2024 оныг “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийг аливаа төрлийн зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "КАМЕР" арга хэмжээг Эрдэнэдалай суманд зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Эрдмийн далай хүүхэд хөгжлийн төвд ашиглагдаж байгаа хяналтын камерын
ажиллагаанд ИТХ-ын даргаар ахлуулсан, ГХУСАЗСЗ, Иргэний төлөөлөл хамтран хяналт хийж, зөвлөмж өгч ажиллаа.