Хяналт шалгалтын хүрээнд пийшин зуух яндангийн аюулгүй байдлыг хангаагүй, цахилгааны утсыг ил байрлуулсан, цахилгаан утсаа залгаж ашигласан, цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулалгүй хэтрүүлэн ашигладаг, ахуйн газын аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бусаар өвс тэжээл хадгалсан, гэр хоорондын галын аюулгүй байдлын зай хэмжээ зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байна.
Хяналт шалгалт 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд хяналт шалгалтаар өгөгдсөн үүргийн биелэлтийг хангасан тухай биелэлтийн шалгалтыг 3 дугаар сард зохион байгуулна.