Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, сумын ГХУСАЗСЗ хамтран 2-р сарын 19-ны өдөр ЕБС-ийн Ц. Ууганням багштай 4а ангийн сурагчдад
"Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө хамгаалах нь" хэлэлцүүлэг ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд хөгжилтэй ярилцлага, кэйсүүд, сугалсан найздаа өөрийн бэлтгэсэн гарын бэлгийг, халуун дулаан тэврэлтийн хамт илгээсэн нэгэн өдөр болж өндөрлөлөө.
Бидэнтэй хамтран ажилласан 4а ангийн багш, сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.