Дундговь аймаг
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхдийн эрхийг хүндэтгэн дээдлэж бага насны хүүхдийг сурч хүмүүжих, хөгжих таатай орчин бүрдүүлж хүүхдэд чанартай сургалтыг явуулна.
ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ЗАМ
Тус цэцэрлэг нь анх 1961 онд 2 бүлэг ,50 хүүхэдтэй 8 ажилчинтайгаар байгууллагдсан ба түүнээс хойш ñургуулийн өмнөх насны хүүхдэд СӨБ олгох үйл ажиллагааг үе үеийн багш ажилчдын хөдөлмөр үйл ажиллагаагаар одоог хүртэл тасралтгүй явуулж байна.. Тус цэцэрлэг нь 2015 оноос 150 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын барилгад шилжин орж ажилласнаар СӨНХ-ийн хамран сургалт нэмэгдэн, СӨБ олгох үйл ажиллагаа ,багш ажилчдын боловсролын түвшин хөдөлмөрийн чадавхи жилээс жилд дээшлэн ажлын туршлага арга барил , мэргэжлийн ур чадвар ,мэдлэг дадлага хуримтлуулан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, ,Боловсролын тухай багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын хууль, Төрийн албаны тухай хууль, Алсын хараа-2050, Аймаг орон нутгийн боловсролыг хөгжүүлэх тухай бодлого болон бусад холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн сургалт үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна .
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР
Цэцэрлэгийн бүтэц бүрэлдэхүүн нийт 34 ажиллагсадтай үүнээс эрхлэгч 1, арга зүйч 1, ня-бо 1, багш 11, туслах багш 10, нярав 1, тогооч 3, үйлчлэгч 1, угаагч 1, жижүүр 4, эмч 1 ажилладаг. Нийт багш нар 100% нь бакàлаврын боловсролтойНийт багш нарын 85% нь мэргэжлийн тэргүүлэх ,заах аргач зэрэгтэй. Туслах багш нар 100% мэргэжлийн сургалтанд хамрагдсан.Туслах багш нарын 20 % нь дээд боловсролтой , 80 % нь бүрэн дунд боловсролтой Санхүүгийн ажилтнууд 100% дээд боловсролтой.Тогооч нар нь 100 % , мэргэжлийн 2, 3-р зэрэгтэй.
БИДНИЙ АМЖИЛТУУД