Дундговь аймаг
"Монгол өв соёлоороо бахархья" аяны хүрээнд багш нар хүүхэд багачуудад монгол ёс заншлаас сургаж, шагайн наадмаар тоглон дуугаа дуулан, бүжгээ бүжиглэн хүүхэд бүрийг хөгжүүлсэн арга хэмжээ боллоо. Үйл ажиллагаанд 10 бүлгийн 168 хүүхэд хамрагдаж бага дунд бүлгийн ангилалд
1-р байр Р.Дашмаа багштай Дунд Б бүлэг
2-р байрт Н.Энхчимэг багштай Дунд А бүлэг
Ахлах , бэлтгэл бүлгийн ангилалд 1-р байрт Т.Эрдэнэчимэг багштай Ахлах А бүлэг
2-р байрт Б.Чанцал багштай Бэлтгэл Б бүлгийн хамт олон шалгарлаа .
Багш, туслах багш нар бүтээлч ажлын хүрээнд хүүхэд хөгжүүлэх олон зүйлийг санаачлан хийлээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэн цаг наргүй ажиллаж байгаа чадварлаг багш, туслах багш нартаа ажлын амжилт хүсье.