Уг арга хэмжээний хүрээнд
Малчин хүн бүрт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж,
Байгаль цаг уурын хүндрэлээс үүдэлтэй иргэдэд учирсан нөхцөл байдлыг үнэлэх, 17 бүлэг судалгааг авч, хариу арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Судалгааны үр дүн болон сумын шуурхай штабт ирсэн дуудлага мэдээллийн дагуу хороо бууц нь цасанд дарагдаж, шар усны үерт өртөж болзошгүй хүн бүл муутай 96 айл өрхөд цас цэвэрлэх ажлыг сумын ИТХ-ын ажлын алба,Төлөөлөгчид, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүн, Гялс төгрөг ХЗХ, Төрийн банкны Эрдэнэдалай сумын салбар, Дашваанжил ХХК-ны 57 дугаар салбар, Мон хар бор сувилал, Өнө худалдааны төвийн хамт олон хийж гүйцэтгэж байна.
Байгаль цаг уурын хүнд нөхцөл байдалд Хамтран ажиллаж, Хамтдаа даван туулж буй ААН, Байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.