"Итгэлийн зам, сэтгэлийн илгээмж" аяныг нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал Ч.Ундармаагаар ахлуулсан нийгмийн ажилтан Б.Бямбабаатар, багш Т.Батбилэг, цахилгаанчин Г.Баттогтох нарын тусламжийн баг 2024 оны 03 сарын 02-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчид болон Рашаант багийн өрх бүрд хүүхэд бүрийн сэтгэл шингэсэн тусламжийн
бараа, Засаг даргын Тамгын газарт 2,0 сая төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө.
Дотуур байрны сурагчдад зориулсан тусламжийн бараа хичээлийн хэрэглэл, хувцас, хүнсний зүйлс, үе тэнгийн сурагчдаас илгээсэн захиаг сэтгэлээ шингээсэн багтаасан байна.