Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Манай сургууль 1930 онд тулгын чулуугаа тавин үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 93 жил сургалт хүмүүжлийн ажлыг ажилттай зохион байгуулж ирлээ.  Сургуулийн захирлаар Л. Буянтогтох, ахлах ангийн сургалтын менежерээр П. Өнөрцэцэг, Дунд ангийн сургалтын менежээр Ж. Гарамханд, бага ангийн сургалтын менежерээр Ж. Ариунтуяа боловсролын нийгмийн ажилтан Б.Оюунтөгс,  А.Энхтөгс , сургуулийн нярав С.Болормаа, нягтлан бодогчоор А.Отгонмаа ,  65 багш,  28 ажилтан,  41 бүлэгт 1168 сурагчтайгаар энэ хичээлийн жилд ажиллаж байна. Манай сургуульд тэргүүлэх зэрэгтэй 14, заах аргач зэрэгтэй 24 багш ажиллаж нийт багш нарын 58,4% мэргэжлийн зэрэгтэй болоод байна.

Сургалтын материаллаг орчин       

        2024 оны байдлаар 65 багшаас  боловсролын тэргүүний ажилтан 21, биеийн тамирын тэргүүний ажилтан 2, соёлын тэргүүний ажилтан 1 тус тус ажиллаж мэргэжилтэй багшаар 100% хангагдсан. байна. Энэ хичээлийн жилд багш нарын хамтын ажиллагааны хүрээнд 8 заах аргын нэгдэл, хүүхдийн оролцооны удирдах зөвлөлөөр “ Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” , “ Өсвөрийн улаан загалмайн Хүмүүнлэг тусч бүлгэм “СОУЗ”, Эко клуб зэрэг клубүүд сурагчдын оролцоог хангасан үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. 

Тус сургууль нь 440, 160, 320 хүүхдийн 3 хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, нэг ээлжинд 50 хүүхэд хооллох хүчин чадал бүхий гал тогоо, багш ажилчдын хооллох цайны газар,  багш нарын байртай. Хичээлийн 3 байр 31 анги танхимд 41 бүлэг 1,5 ээлжээр хичээллэдэг. Мөн хичээлээс гадуур сагсан бөмбөг, хөнгөн атлетик, гар бөмбөг , даам, самбо, жүдо, үндэсний бөхийн дугуйлан секц, ахлах ангиудад ерөнхий эрдмийн  хичээлүүдээр сонгон суралцуулж байна. Хүүхдэд ээлтэй байгууллага, ахмадад ээлтэй байгууллагагаар шалгарсан.

СУРГУУЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ: "Хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах, хамтран суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх