Дундговь аймаг
Дундговь аймаг
ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС 1-Р ХУРАЛДААН 2024.03.07-НЫ ӨДӨР 3 ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДЫН ДАГУУ АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА. ТУС ХУРАЛДААНД ТАНХИМААР 40,7% ТӨЛӨӨЛӨГЧ, ОНЛАЙНААР 15.5% ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙТ 59.2%-ИЙН ИРЦТЭЙ ХУРАЛ БОЛЛОО. ХУРАЛДААНЫ ОНЦЛОХ АСУУДАЛ НЬ, ТУС СУМ НЬ ШИЛЭН БУЮУ ТӨМӨР ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫГ ДАВЖ БУЙ ТУЛ МАЛЧИН БОЛОН МАЛ БҮХИЙ ИРГЭДЭЭС СУДАЛГАА АВЧ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН АЖЛЫН ХҮРЭЭНД МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ОДОО МӨРДӨЖ БУЙ ТАРИФЫГ 50% БУУРУУЛАХ АЖЛЫГ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД УЛАМЖИЛСНЫ ҮР ДҮНД, МАЛЧИН БОЛОН МАЛ БҮХИЙ ИРГЭД АЛБАН ТАТВАРААС 50 ХУВЬ ЧӨЛӨӨЛӨГДӨХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ. МӨН ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ТӨЛӨӨЛӨГЧ ЗАЛУУС БОЛОН ИТХ -ЫН АЖЛЫН АЛБАНААС ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ УРАМ ЗОРИГ ИТГЭЛ ӨГСӨН БЯЦХАН СЮРПРИЗЫГ БАРЬЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ.