Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч, байгалийн давагдашгүй хүчинд хүчин мөхөстөж буй цас зуд, шар усны аюулд нэрвэгдсэн 5 аймгийн 5 сумын хадгаламж зээлийн хоршоонд хандив өргөлөө. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын онцгой комисст МХЗХҮХ-с 1,046,000 төгрөг, мөн Дэлгэрдэнж ХЗХ-с нийгмийн хариуцлагын хүрээнд 500,000 төгрөгийн хандивыг сумын онцгой комиссын дансанд шилжүүлэн
баримтыг Сумын онцгой комиссын орлогч дарга Г. Энхдэлгэрт гардуулан өглөө.
Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.