Дундговь аймаг
Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн U8, U14 сагсан бөмбөгийн тэмцээн 03 сарын 30, 31, 04 сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Тэмцээнд Эрдэнэдалай сумаас биеийн тамирын багш Ш.Сүхбаяр дасгалжуулагчтай эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцон нийт 26 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
U18 ангилалд эмэгтэй 3-р байранд Б.Энхжин ахлагчтай баг тамирчид
U14 ангилалд эрэгтэй 3-р байранд Э. Лувсангэндэн ахлагчтай баг тамирчид шалгаран амжилттай оролцлоо.