Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Дундговь аймгийн Баруун бүсийн аварга шалгаруулах МИНИ волейболын тэмцээн 3 сарын 30, 31-ны өдрүүдэд Дэлгэрхангай суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Эрдэнэдалай сумаас багш Х.Бямба-Од дасгалжуулагчтай эмэгтэй, эрэгтэй баг тамирчид оролцон 5 сумын 150 гаруй тамирчид 3-н насны ангилалаар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Бага 8-10 насны ангилалд эмэгтэй:

1-р байр З.Сувд-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид

Дунд 11-12 насны ангилалд Эрэгтэй: 3-р байр Б.Энхдөлгөөн ахлагчтай баг тамирчид

Эмэгтэй: 1-р байр Д.Мөнхтамир ахлагчтай баг тамирчид

Ахлах 13-14 насны ангилалд Эрэгтэй: 1-р байр О.Бат-Оргил ахлагчтай баг тамирчид

Эмэгтэй: 3-р байр Х.Мөнхзул ахлагчтай баг тамирчид

Тэмцээний шилдгүүдээр: Ахлах нас:

Шилдэг эрэгтэй тэгш тоглогч – О.Бат-Оргил /эрэгтэй/

Шилдэг эмэгтэй холбогч – А.Даваацэцэг /эмэгтэй/

Багийн дүнгээр 1-р байранд багш Х.Бямба-Од дасгалжуулагчтай баг тамирчид шалгаран амжилттай оролцлоо.



Их уншсан

МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ЭРДМИЙН БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ

БАЙГУУЛЛАГЫН БОЛОН БАГШИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЭРДЭНЭБАТЫН ДАШ ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 103 ЖИЛ, ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 82 ЖИЛ, ЭРДЭНЭДАЛАЙ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ЗАР

УЛСЫН ИХ БАЯР НААДМЫН СОНГОМОЛ ДЭЭД НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД АЙРГИЙН ТАВД ХУРДАЛЛАА