Дундговь аймаг
Оюуны чадварын IQ төв, Дундговь аймаг дахь салбар клубээс "Логик Паззлын уралдааны 1-р шатны сорил аймгийн Мандал сургуульд зохион байгуулагдсан. Тус уралдаанд Эрдэнэдалай сумын сургуулиас 35 суралцагч оролцон нийт аймгийн 11 сургуулийн 4-12-р ангийн нийт 446 сурагч IQ тест, логик паззлын бодлогуудыг бодон өрсөлдөж оюуны хүчээ сорин:
V ангийн ангилалд Дондогийн Мягмар /Дэд байр/
VI-XII ангийн ангилалд амжилт гаргасан дараах сурагчид БНХАУ-ын Бээжин хотод оролцох эрхийн төлөө дараагийн шатны уралдаанд оролцох эрхээр шагнагдлаа. Үүнд:
VI-VII ангийн ангилалд С.Эрдэнэдалай /Гутгаар байр/
VIII-IX ангийн ангилалд Баярбатын Намуундарь /Тэргүүн байр/
VIII-IX ангийн ангилалд Ө. Хулан Дэд /байр/
X-XII ангийн ангилалд Бат-Эрдэнийн Даваадорж /Тэргүүн байр/ эзлэн амжилттай оролцлоо.