Дундговь аймаг
"Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны хүрээнд "Бүжгээр эрүүлжье" уралдааныг Байгалийн ухааны ЗАН-ээс зохион байгууллаа. Уралдаан /багийн мэндчилгээ, Золбоот шугаман бүжиг- аэробик хөдөлгөөнт дасгал, хосын үзүүлбэр-/цэнгээнт бүжиг/ 3 төрлөөр явагдлаа. Уралдааны багийн дүнгээр:
1-р байранд Сollection баг хамт олон / МОНХАРБОР сувилал, Хаан банк, Соёлын төв, Төрийн банк, Колонкууд, цаг уур, Гялс төгрөг/
2-р байранд Хүүхдийн цэцэрлэгийн баг хамт олон
3-р байранд Ахмадын хорооны баг хамт олон тус тус шалгарлаа.
Мөн аяны хүрээнд сургуулийн багш, ажилтан тогтмол мягмар гаригийн 17 цагаас “Хөгжимт гимнастик” хийн, өөрийн сонирхдог спортын төрлөөрөө хичээллэж , чөлөөт цагаараа бие бялдрыг чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийн хэвшиж байна.