Дундговь аймаг
Математикийн Олон Улсын кенгуру олимпиад 5-12 ангийн сурагчдын дунд танхимаар 2024 оны 03 сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан. Олимпиадад 131 хүүхэд оролцсоноос нийт 20 сурагч медаль болон зэргийн болзол хангасан амжилтыг үзүүлсэн байна.
5в ангийн сурагч М.Отгон-Эрдэнэ /Хүрэл медаль/
II зэргийн диплом 5 сурагч
III зэргийн диплом 14 сурагч болзол хангасан. Нийт оролцсон суралцагчид болон анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье.
Хамгийн олон шавь бэлтгэн оролцуулж, хамгийн их амжилтуудыг гаргасан бага ангийн Т.Мөнхзаяа багшдаа онцгойлон талархал илэрхийлээд багш шавь нартаа улам их амжилтуудыг хүсье.