Дундговь аймаг
"Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй" аяны нээлтэд сургуулийн удирдлага, багш, ажилтан, 6-12-р ангийн дарга нар, сурагчид, сумын иргэдийн хурлын ажлын алба, сумын цагдаагийн хэлтэс нийт 600 гаруй сурагчид оролцлоо. Аяны хүрээнд хичээлийн 1, 2, 3-р байр, дотуур байрны шатанд нөлөөллийн үгс, ангийн дарга нарт аяны лого бүхий подволкоор ижилсүүлж, санал хүсэлтийн хайрцаг байршуулан ангиудыг челлэнжид уриаллаа. Сумын ИТХ-аас өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдад 20 малгай, 6 хантааз гардуулан өгч хамтран ажиллахаа илэрхийлэв.