Дундговь аймаг
Ахмад багш Н.Мүнсэл улсад тасралтгүй 38жил хөдөлмөрлөж бидний хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг сургаж ,хөгжүүлж, зөв дадал хэвшилтэй иргэн болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан боловсролын байгууллагын чадварлаг багш юм. Ахмад багшийн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.