Баярын үйл ажиллагааг Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймгийн татвар төлөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэв. Мөн энэ үеэр амьд хөгжмийн Аянга хамтлаг, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн юм.
Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэг татвар төлөгчдөөс аймгийн 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулсан төдийгүй сумдын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг аймгийн Засаг даргын Жуух бичиг, Хүндэт тэмдгээр шагнасан байна.
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААР
Эрдэнэдалай сумын Бодьцог хангай ХХК нар тус тус шалгарчээ.
Татвар төлөгчдийн өдрүүдийн нэгдсэн арга хэмжээнд оролцогч сумдын багуудын зөвлөгөөн болон баярын үйл ажиллагаанд оролцсон ирц, идэвх, багийн зохион байгуулалт, хувцаслалт, 4 төрөлт нөхөрсөг тэмцээний нийлбэр оноогоор дүгнэн шилдэг оролцогч сумдын баг хамт олныг шалгарууллаа. Үүнд:
1-р байр Эрдэнэдалай сум