Тус чуулганд Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын 150 гаруй залуучууд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.Тус чуулганаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга”, Дүүрэн бэлэг ТББ-ын тэргүүн Б.Гэрэлсүрэн “Баг дотор би” сэдвээр сургалт, илтгэлийг танилцуулав.