Дундговь аймаг
АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ
Хүүхэд бүрд зүй ёсны хөгжлийг нь дэмжсэн асран хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаар СӨБ эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар ханган цэцэрлэгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна.
1. Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого бусад, хууль, тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;
2. Цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, дүгнэх, тайлагнах;
3. Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, энэхүү үйл ажиллагааг цэцэрлэгийн болон бусад захиргаа, сургалтын байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, уялдуулах, хамтран хэрэгжүүлэх;
4. Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, тайлан мэдээ гаргах, үр дүнг тооцож, орон нутгийн захиргааны байгууллага, олон нийт, эцэг, эхчүүдэд тайлагнах;
5. Статистик мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
6. Цэцэрлэгийг холбогдох журмын дагуу багшлах боловсон хүчин, мэргэжилтэй ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, байгууллагад ажил хэрэгч, шударга, ил тод, бүтээлч үйл ажиллагааны соёлыг төлөвшүүлэх;
7. Багш, ажилтны мэргэжлийг тогтмол дээшлүүлж, ажлын байран дээр болон бусад орчинд урт, богино хугацаа, олон хэлбэрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
8. Багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлыг үнэлэх, цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, хариуцлага тооцох ажлыг холбогдох эрх зүйн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд нийцүүлэн Цэцэрлэгийн зөвлөл, хамт олон, эцэг, эх асран хамгаалагчдын саналд үндэслэн бодитой, шударга, үр өгөөжтэй гүйцэтгэх
9. Багш, ажилтны ажлын байранд тав тухтай, хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, багшийн нэр хүнд, хөдөлмөрлөх боломж, сэтгэл зүй, эрүүл мэндэд хууль бусаар халдах, гутаан доромжлох зэрэг зүй бус үйлдлээс хамгаалах арга хэмжээ авах, энэ асуудлаар холбогдох байгууллагад хандах
10. Цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, сургалт, үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай нөөцийг хууль, тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэх
11. Цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;
12. Цэцэрлэгийн эрсдэлтэй нөхцөлийг арилгах болон хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх, цаг алдалгүй мэдээлэх, тусламж авах
Холбоо барих
Утас 99019076
Цахим хаяг Kh.tseren@gmail.com