Дундговь аймаг
Спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 05 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тэмцээнд Эрдэнэдалай сумаас дасгалжуулагч багш Р.Дэндэв, А.Бямба нар 34 хүүхэд бэлтгэн оролцууллаа. Тэмцээнд 4 сургуулийн 120 гаруй тамирчид өрсөлдөж 14-15 насны ангиллын олон төрөлд 3 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль16-17 насны задгай төрөлд 26 алт, 22 мөнгө, 17 хүрэл медаль нийт 81 медаль хүртэж багийн дүнгээр 1-р байранд шалгарч цомын эзэд боллоо. Тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.